Garena - Connecting world gamers

www.SiR.nL.mn

SiR - Mongolian Gamers Site

www.SiR.nL.mn
Main » 2012 » October » 31 » Garena-н үүсэл хөгжил, үйл ажиллагаа
7:18 PM
Garena-н үүсэл хөгжил, үйл ажиллагаа
Garena
Connecting World Gamers

Боловсруулагч : Сингапурын "Ocean Technology and Media" компани
Зохиогч : Nobrac
Одоогийн хувилбар : 3.36 Бета
Ажиллах үйлдлийн систем
: Windows 2000; 2003, Vista, Mac, Windows 7
Анх гарсан нь
: 2005-03 сар
Хэл
: Англи, Хятад (Уламжлалт), Хятад (Хялбаршуулсан; Тайван) Орос, Казах, Тайланд, Вьетнам, Португал, Испани, Солонгос, Япон
Уриа
: Дэлхийн тоглоомчидыг нэгтгэх

Garena буюу
Global Arena (Дэлхий тавцан) үгийн товчлол бөгөөд урьд нь GG-Client буюу Good Game эсвэл Great Game гэсэн үгний товчлолтой байсан. Гарена нь дэлхийн олон сая тоглоом сонирхогчидыг хооронд холбож, дуртай тоглоомоо найз нөхөдтэйгээ дэлхийн хаана ч байсан үнэ төлбөргүй, гацаж тасрахгүй тоглох боломжийг олгодог платформ юм. Гаренаг та интернэттэй байхад л хүссэн үедээ, хүссэн тоглоомоо бусадтай хамтран дотоод сүлжээнд (LAN) тоглож байгаа мэт байдгаараа давуу талтай юм.

Гаренагын онцлог, давуу талууд

Гаренаг та интернэттэй байхад л хүссэн үедээ, хүссэн тоглоомоо бусадтай хамтран дотоод сүлжээнд (LAN) тоглож байгаа мэт байдгаараа давуу талтай юм. Мөн Гарена нь тоглох хүнтэй холбогдох хурд хэр байна гэдгээ шалгаж болох онцгой нэгэн системийг суурьшуулж өгсөн нь тоглогчидын тоглолт хэрхэн явагдаж болох вэ гэдгийг хянах боломжыг олгож өгдөг. Хэрэв та найз нөхөдтэй эсвэл шинэ найзтайгаа хүссэн үедээ Гарена дээр харьцах боломжыг бүрдээлж өгсөн байх ба та гарена дээр тоглосноороо level ахиж өөртөө гоё гоё баатаруудын зургыг авч тавьж, 25 level хүрсэн тохиолдолд өөрийн клан буюу багаа зохиох эрхтэй болно.

Өөр нэг чухал зүйл бол Гарена нь янз бүрийн аюултай хак зэргээс сэргийлсэн сайн хамгаалалтын системийг суурьлуулж өгсөн нь таны аккаунт болон тоглох нөхцөлийг дээд зэргээр хангаж өгсөн. Тоглолтоо хүлээх явцадаа шинээр суурилуулж өгсөн энгийн цаг нөхцөөх тоглоомуудыг тоглох боложмтойн дээр MTV -гээр дуу сонсох боломжтой юм. Мөн Гарена дэлгүүрээс та зарим өөрийн сонирхосон барааг худалдаж авах боломжтой бөгөөд эдгээр бараа нь таныг бусад хүмүүсээс давуу эрхтэй байлгах юм. Хэрвээ тоглогчид нэг улс, эсвэл бүсээс хоорондоо тоглож байгаа тохиолдолд хоорондох хурд маш сайн байх ба энэ нь Гаренагийн бас нэг онцлог, давуу тал нь болж өгч олон улсын томоохон тэмцээн уралдаан, мэргэжлийн тоглогчидийн тоглолт ихэнхи нь Гарена дээр явагддаг. Гаренагийн хамгийн давуу талтай, онцлогтой зүйл нь юу вэ гэвэл эдгээр болж байгаа болон өнгөрсөн бүх тоглолтуудыг та шууд үнэ төлбөргүй
GGTV буюу Гарена Тв -ээр үзэх боломжтой байгаа явдал юм.

Анхны бүтээгдэхүүн гарсан тухай


Анх олон нийтэд хүрсэн хувилбар нь GG-Client 0.8 байсан бөгөөд 2005-08-15 нд хүмүүс GG-Client -ыг татаад тоглох боломжтой байсан. Хамгийн анх Сингапурын Nanyang-ын Технологийн их сургуулийн оюутан Nobrac GG-Client-ийг зохиож, 0.8 хувилбарыг хэсэг хүмүүстэй нийлэн гаргасан байна. Харин 2005 оны сүүлээр Nanyang Технологийн их сургуулийн 2-р дамжааны оюутан буюу GG.MaRs Nobrac -ын багт нэгдэж цаашид сайжруулах үйл ажиллагааг хамтдаа туршиж ажиллах болсон байна. Тухайн үед GG-Client дээр ажиллаж байсан гол хүмүүс бол Nobrac, GG.MaRs, zOyOo, MyFairy, Terry нар байсан ба цаашид GG-Client хөгжөөд ирэх үед GG.yklfish, ScoOobY, nifei2005, GG.MadGoogle, Locke_if, ESM-Retty, GG.Loi_gg болон бусад олон модераторууд нэмэгдэж орсон билээ. Одоогоор GG.MaRs нь "Ocean Technology and Media" -ын төслийн удирдагчын албыг хашиж байгаа. 2007-08-22 нд GG-Client 2.0 хувилбар гарсан бөгөөд энэхүү хувилбар маш олон шинэлэг зүйлүүдийг суулгаж өгсөн байсан нь goldmembership, төлбөр хийх боломжыг оруулж, Avatar -ын системийг оруулж, Counter-Strike -ын ладдер, энгийн зугаа гаргах тоглоом, хэрэглэгчийн гарын авлага гэсэн олон зүйлүүдийг багтаасан байсан. 2008-03-13 нд гарсан 2.3 хувилбараас эхлэж GG-Client гэсэн нэрийг сольж Garena болгож, шинээр Call of Duty тоглоомыг Гарена дээр тоглох боломжтой болсон юм.

Гарена дээр тоглогддог тоглоомууд


Өнөөдөрийн байдлаар Гарена дээр Warcraft 3 TFT, Warcraft 3 RPG, Left 4 Dead, Enemy Territory, Supreme Commander, TrackMania, Killing Floor, StarCraft, Call of Duty 5, Call of Duty 4, Red Alert 3, Age of Empires 1, Age of Empires 2, Call of Duty 2, H.A.W.X, Counter-Strike 1.5, Counter-Strike 1.6, Counter-Strike Source зэрэг олон төрлийн сонирхолтой тоглоомуудыг тоглох боломжтой. Хэрвээ таны Download, Upload хурд чинь ойролцоо ижил бол 3vs3 -аар тоглоход 128kbps, 4vs4 256kbps, 5vs5 512kbps хурдтай байхад та гацалтгүй тоглох боломжтой юм.


Гарена -ын тоглогчид


Одоогийн байдлаар Гарена дээр
253 орны 17272075 сая хүн бүртгэлтэй тоглодог бөгөөд 43 орон Гарена дээр албан ёсоор өөрийн орныг төлөөлсөн хэсэгтэй байдаг ба тухайн хэсэгтээ өөрийн орны олон мянган тоглогчдыг хамруулан арга хэмжээ зохиож, хоорондоо ярилцаж, тоглоомоос гадна олон төрлийн мэдээлэлийг солилцож нэг бүрдэл хэсэг болж чаддаг билээ. Гарена Платфорт дотор бүх орон болон тоглогчидын 8 бүсэд хуваасан байдаг.
Category: Garena | Views: 698 | Added by: SiR-Orp | Rating: 5.0/2
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]