Garena - Connecting world gamers

www.SiR.nL.mn

SiR - Mongolian Gamers Site

www.SiR.nL.mn
Main » 2012 » October » 31 » Garena Support шинэ модераторуудыг ажилд авч байна шүү!
7:42 PM
Garena Support шинэ модераторуудыг ажилд авч байна шүү!
Одоо маш хурдацтай өргөжин хөгжиж байгаа Garena-г мэдэхгүй хүн байхгүй байх. Урьд өмнө Гаренагийн ажилчидын нэг болж, өөрийн ур чадвараа дээшлүүлж, маш олон шинэ зүйлийг сурч, шинэ найзуудтай болохоос гадна Гаренагийн өдөр тутмын үйл ажиллагаанд гар бие оролцож, олон бэлэг, урамшуулалуудыг хүртэх юмсан гэж бодож байсан уу?

Хэрвээ тийм бол энэхүү хүслээ биелүүлэх боломж таньд нээгдэж байна. Garena Support категорын дотор багтах Garena Inquiry Corner, Garena Bug Report хэсэгт шинэ модераторуудыг ажилд авах болсоноо сая зарлалаа. Модератор нь Гаренагийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулаж, бусад гишүүдэд өөрийн бүхэл чадлаар тусладаг хүндэтгэл хүлээсэн хариуцлагатай албан хаагч юм.

Модераторын зарим үүрэг :

1. Томилогдсон хэсгээ хариуцаж, эмх цэгцтэй байлгах
2. Гишүүдэд туслаж, зөв зааварчлагаа өгөх
3. Томилогдсон хэсэгт болж байгаа үйл ажиллагааны талаар Администраторт тогтмол мэдээлэлж байх.

Хэрвээ та нар сонирхож байгаа доорхи хүсэлтийг бөглөөд явуулаарай.

* Garena Username-
* Real Name-
* Age-
* Gender-
* Country and Location-
* Education/Occupation-
* Email for Contact-
* Average Online Time Daily in Garena forum-
* Reason for Joining the Forum Moderator Team-
* Section (Forum Section Name) applying for-
* Supporting Details-


Заавар :

1. Чухал тайлбар гэсэн хэсгийг сайтар уншсаны дараа хүсэлтээ бөглөөрэй. Тэр хэсэгт хүсэлтийг хэрхэн зөв бөглөх талаар тайлбарласан байгаа ба тэр нь таны хүсэлтийг тэнцэхэд тус нэмэр болох болно.
2. Хүсэлтээ бүрэн гүйцэт зөв бөглөсөн байх ёстой. Зөвхөн бүрэн гүйцэт зөв бөглөсөн хүсэлтийг хүлээн авах болно.
3. Хүсэлттэй и-мэйлээ rj3n@ymail.com руу явуул. И-мэйлийн гарчигаа
"[Garena Support Application] Section Name, application by Username” гэж гарчиглах хэрэгтэй.

Чухал тайлбар

1. Зөвхөн Garena Inquiry Corner, Garena Bug Report хэсэгт л хүсэлтээ гаргах боломжтой. Өөр хэсэгт хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлтээ шууд хүчингүйд тооцох болно.
2. Та зөвхөн дээрх 2-ын аль нэгэнд л хүсэлт гаргаж болно.
3. Хүсэлттэй и-мэйлээ 2009-07-27- ноос өмнө илгээх ёстой. Хоцорсон и-мэйлийг хүлээн авахгүй болно.
4. Supporting Details гэдэг дээр тухайн хэсэгт өөрийн бичсэн thread-ийн линкийг холбож өгөх хэрэгтэй. Үүнд юу багтах бэ гэхлээр тухайн хэсэгт ирээдүйд юу хийж болох бэ, таньд ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө зэрэг байвал зохистой.
5. Хэрвээ таны хүсэлт тэнцсэн бол таньтай холбоо барих болно. Тиймээс та түрүүлж холбоо тогтоох гэж оролдох хэрэггүй. Маш олон хүсэлт гаргагч нар байгаа учраас цаг их шаардагдах болно. Та тэвчээртэй хүлээний. Түүнчлэн байнгын ашигладаг и-мэйлээ хаягаа багтаасан байх хэрэгтэй шүү!

За тэгээд бүх хүсэлт гаргагч нартаа амжилт хүсье.
Category: Garena | Views: 224 | Added by: SiR-Orp | Rating: 5.0/2
Total comments: 1
1
2012-11-23 10:25 AM Spam
Энэ нилээд хуучины мэдээлэл байна, болж өгвөл шинэ мэдээлэл хийж байвал сайн байна шүү!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]